Baruun-Urt Suhbaatar Mongolia
Partly sunny
17°C
 

САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 05-р сарын 09-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон Монгол банкны Сүхбаатар салбар, БОАЖГ,УЦУОШТ, Баруун-Урт сумын ЗДТГ, ЭМГ, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
МОНГОЛ БАНКНЫ СҮХБААТАР САЛБАРЫН ЗАХИРАЛ Б.МӨНХБАЯР : Криптовалют зах зээлийн талаар мэдээлэл хийв. Технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдрал улам бүр амар хялбар болж байгаа ч түүгээр дамжуулан үйлдэгдэх аливаа санхүүгийн гэмт хэргийг эрсдэлүүд нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад буй криптовалют буюу цахим мөнгөн дэвсгэртийн хүрээнд үйлдэгдэх санхүүгийн гэмт хэргийн асуудал юм. Тодруулбал хуурамч төсөл, койнууд гаргах эсвэл зохиомол үнийн хэлбэлзлийг бий болгох замаар мэдлэг, мэдээлэлгүй иргэдийг их хэмжээгээр хохироох асуудал гарах хандлагатай байгаа юм. Криптовалют нь виртуал хөрөнгийн нэг төрөл бөгөөд 2008 онд биткойныг бүтээснээр анхны цахим мөнгөн дэвсгэрт (криптовалют)-ийн эхлэл тавигдсан гэж үздэг. Энэ төрлийн криптовалютыг тодорхой нэг этгээд эсвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтны зүгээс удирдах боломжгүй бөгөөд блокчэйн технологи дээр тулгуурлан зөвхөн интернет сүлжээгээр дамжуулан койн эзэмшигчийн зүгээс удирдах боломжтой байдаг. Тухайлбал койныг нэг этгээдээс нөгөөд шилжүүлэх процессыг блокчэйн технологи бүртгэж байдаг бөгөөд аливаа гуравдагч этгээд (жишээлбэл банк) буюу төрийн эрх бүхий байгууллагын оролцоо, зөвшөөрөл шаардлагагүй байдгаараа онцлогтой. Цахим орчинд арилжаалагдаж буй койнууд нь бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг мөнгөн дэвсгэртийг бодвол арилжаалахад харьцангуй амар хялбар боловч блокчэйн дээрх арилжааны мэдээллийг олж авах боломжгүй байдаг. Мөн виртуал орчинд явагдаж байдаг учир хариуцах субъектийг тодорхойлоход хүндрэлтэй тул төрийн эрх бүхий байгууллагаас (цагдаа, тагнуул) хяналт тавих боломж тун хязгаарлагдмал юм. Энэ байдал нь залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх таатай орчин нөхцөл болдог. Ийм зүйлд итгэж эрсдэлд орохгүй байхыг Монгол банкны Сүхбаатар салбараас анхааруулав.
БОАЖГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ О.БАТНАСАН : Бүх нийтээр мод тарих өдрийг 7-ны өдөр зохион байгуулсан талаар мэдээлэл хийв. Засаг дарга болон ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын орлогч Д.Шижирбаатар нарын чиглэл болгосны дагуу бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулж албан байгууллага, аж ахуй нэгжүүд хуваарьт газраа мод тарьж, арчилгаа тордолгоог хийжээ. Тэрбум мод үндэсний аянд иргэд, аж ахуй нэгж, идэвхтэй оролцохыг уриалав.
БАРУУН-УРТ СУМЫН ЗДТГ-ААС МЭДЭЭЛЭЛ ХИЙВ. Бүх нийтээр мод тарих өдрөөр 35 байгууллага мод тарьсан байна. Баруун-Урт сумын ЗДТГ наадмын талбайн чөлөөлсөн талбайд 780 хайлаас мод тарьжээ.
ЭМГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМАА : Коронавируст халдвар болон томуу томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулав. Ковид-19-ийн нөхцөл байдал Улсын хэмжээнд тогтворжоогүй өнгөрөгч долоо хоногт 618 шинэ тохиолдол шинээр батлагдсан нь өмнөх долоо хоногоос нэмэгдэж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 3 сарын 25-наас хойш өнгөрөгч долоо хоногт нэг тохиолдол батлагдсан. Томуу томуу төст өвчин улсын хэмжээнд алаг цоог төвшинд байна. Томуу, томуу төст өвчин, коронавируст халдвар (КОВИД-19) болон бусад халдвараас сэргийлэх, коронавируст халдварын дараах хүндрэл зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх хүндрэл нэмэгдэж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд өвчлөл өндөр байна.
4,5 сар гачигны үрэвсэлт халдварын үе байдаг. хачгийн идэвхжлийн үед хөдөө, орон нутагт зорчихдоо өдөр тутамд биедээ хачиг орсон эсэхийг шалгах, тод өнгийн, битүү хувцас өмсөх зэрэг зөвлөмжийг тогтмол өгөх
УЦУОШТ-ИЙН ДАРГА Х.ЭНХБАЯР : Өнгөрсөн долоо хоногийн цаг агаарын тойм мэдээг танилцуулав.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр өдөр Сүхбаатар аймгийн нийт нутгаар салхи секундэд 18-20 метр, түр зуур 24 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.
2022 оны 05 дугаар сарын 09-нөөс 5 дугаар сарын 16-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: (Сүхбаатар аймгийн нутгаар)
Хур тунадас: 11-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи: 09-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, түр зуур 24 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 14,15-нд дулаарна.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ :
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П.МӨНХЖАРГАЛ : Ирэх долоо хоногийн Даваа гарагийн Удирдах ажилтаны шуурхай хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулна. Байгууллагын удирдлагууд бэлэн байдал хангаж хуралд бүгд хамрагдах чиглэл өгөв.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ : Түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгөв. 7 сарын сүүлээр баяр наадмаа зохион байгуулна гэсэн чиглэлтэй байна. Хугацаа богино байгаа учир ачаалал ихтэй ажиллана. Хил гааль хаалттай гадаад нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч боломжтой түвшинд ажил үргэлжилнэ. Хоёр том бүтээн байгуулалтын төслийн нээлт, Урлагийн наадмаар Урлаг спорт арга хэмжээний нээлтийг хийсэн. Шинээр баригдаж буй наадмын талбайн ажил энэ сарын 11-нээс эхэлнэ. 7 сарын 10 гэхэд ашиглалтад авахаар ажиллаж байна.
960 айлын орон сууцны хорооллын ажил шугам сүлжээний тендер шалгаруулалт хийгдсэн шалгарсан компани ажил удахгүй эхэлнэ. Дөрвөлж толгойн цэцэрлэгт хүрээлэнг хувийн хөрөнгө оруулалт, хандив тусламжаар тохижуулна. Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл санаачлан Бурхантай хөшөөг бүтээж 80 жилийн ойн өмнө ашиглалтад өгөхөөр хамтран ажиллаж байна. Дарьганга зочид буудал өргөтгөлийн ажил хийгдэж байгаа. 70-80 хүн нэмж хүлээн авах боломжтой болно. Спорт цогцолборын барилгын ажил эхэлсэн. Ойн баяр наадмын өмнө барилгын гадна талыг битүүлэх чиглэлтэй ажиллаж байна. Шинээр баригдаж буй зочид буудал, спорт заалны барилгын ажил энэ жилдээ багтаж ашиглалтад орно. Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. 270 га газрыг хаших, хамгаалах, мод тарих ажил хийгдэнэ. Хуучин наадмын талбайн орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулна. Зураг төсөв хийгдэж байна. Энэ жилдээ дуусахгүй ч Мини усан парктай ногоон байгууламжтай, иргэд гэр бүлээрээ амарч суух цэцэрлэгт хүрээлэнг бий болгоно. Эко хорооллын урд талд Сүхбаатар аймгийн урчуудын бүтээл байршуулсан цэцэрлэгт хүрээлэнг байгуулна. Бага дөрвөлжид цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Дөрвөлж толгойн урдуур явдаг замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5-р тойргийн авто замтай холбоно. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сум руу гардаг руу засмал зам тавьж 80 жилийн ойн өмнө дуусгана. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмыг угтсан аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан айл өрх, албан байгууллага, чиглэл тус бүртээ идэвх санаачлагатай ажиллаж, амьдарч буй газар бүрийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг чиглэл өгөв.