Baruun-Urt Suhbaatar Mongolia
Partly sunny
19°C
 

САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар 05 дугаар сарын 20-22-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах гэж байна.
Нээлтийн үйл ажиллагаа 05 дугаар сарын 20-ний өдрийн 11 цагт Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд, 21 аймагт аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхлэх бөгөөд үндэсний бичиг соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих соёлын олон талт арга хэмжээг 3 өдрийн турш зохион байгуулна.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн нийтийн номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ном сонирхогч, ном бүтээгч, борлуулагч, уншигч олон оролцоно.