УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. /энд дарж журамтай танилцана уу/

 Нэг. Журам заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

Хоёр. “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан дарааллын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

 Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг:

Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:

 Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага 

             Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.

 Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй бол, тухайн ангиллын мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн лавлагааг үндэслэж төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна.

 Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

 Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.

 Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

 Зургаа. Сонгон шалгаруулалтын агуулга

Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.

  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг; (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  2. Дүн шинжилгээ хийх чадвар;
  3. Асуудал шийдвэрлэх чадвар;
  4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
  5. Удирдан зохион байгуулах чадвар;
  6. Манлайлах чадвар;
  7. Багаар ажиллах чадвар;
  8. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

          Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

           Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

 Долоо. Шалгалтад оролцоход анхаарах зарим асуудал: /Дэлгэрэнгүй зөвлөмж/

Зарлагдсан ажлын байр

БайгууллагаДотоод нэгжАлбан тушаалын нэршилАлбан тушаалын ангилал зэрэглэлХариуцсан асуудалАлбан тушаалын тодорхойлолтОрон тооАжлын байрны төлөвБүртгэлийн төлөв
1Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг даргын тамгын газарСанхүүгийн алба УдирдахТЗ – 5Санхүүгийн албаны дарга Файл үзэх1
Нээлттэй
2Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарАрхивын тасагУдирдахТЗ – 7Архивын тасгийн дарга Файл үзэх1
Нээлттэй
3Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг даргын тамгын газарСанхүүгийн алба УдирдахТЗ – 5Санхүүгийн албаны дарга Файл үзэх1
Нээлттэй
4Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын тамгын газарСанхүүгийн алба УдирдахТЗ – 5Санхүүгийн албаны дарга Файл үзэх1
Нээлттэй

Leave a Reply

Your email address will not be published.