САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх , ахлах ангийн сурагчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аянд Сүхбаатар аймгийн 9-11-р ангийн 800 гаруй сурагчид хамрагдлаа. Тус арга хэмжээнд АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Р.Алтаннар оролцлоо. Арга хэмжээний үр дүнд ахлах ангийн сурагчид мэргэжил зөв сонголтын талаар болон гадаадын их дээд сургуулиудад суралцах талаар мэдээлэл солилцсон байна.