САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадваржуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бэст төслийн зүүн бүс дэх салбар хамтран зохион байгуулж буй “Бизнес хөгжил- Автобус аялал” арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 09-10 өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдахаар боллоо. Энэхүү арга хэмжээнд бизнес эрхлэгч та оролцсоноор дараах мэдээлэл, сургалт, туршлага судлах аялалд хамрагдах боломжтой.
Үүнд:
– МУЗГ-аас бизнес эрхлэгчдэд үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл
– Зээлийн батлан даалтын сан
– Хувь хүний манлайлал
– Удирдлагын менежмент ба маркетинг
– Хэнтий аймгийн бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах, бүтээгдэхүүний зах зээлээ өргөтгөх уулзалт, хэлэлцүүлэг
– Брэнд бүтээгдэхүүний мэдээлэл солилцох
– Цахим шилжилт буюу Ковидын дараах бизнесийн нөхцөл,өөрчлөлт, хүний нөөцийн талаар мэдээ, мэдээлэл сонсож, харилцан санал солилцоно.
– Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судална.
Аяллын үндсэн төлбөр 200,000 төгрөг бөгөөд та аялалд 60% -ийн хөнгөлөлттэй буюу 80,000 төгрөгөөр оролцоно.
Энэхүү аялалд Сүхбаатар аймгийн нийт бизнес эрхлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.
Аяллын дэлгэрэнгүй мэдээллийг Сүхбаатар аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим: 70518088
Танхимын менежер Э.Батзаяа: 95726686 утаснаас лавлан уу .