САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг үндэслэн жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг “Үндэсний бичиг соёлын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан уралдааныг дүгнэж өнөөдөр шагналнаа гардууллаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, “ТИТЭМ АРТ” академийн тэргүүн урлаг судлалын ухааны доктор уран бичээч Э. Ариунболд, МУ-ын Гавьяат багш Ш.Чулуунбор, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Р.Алтаннар нар болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ, ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.МӨНХЗАЯА шагнал гардуулах арга хэмжээнд хэлсэн үгэндээ : Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл, орон нутаг дахь салбар зөвлөл хамтран Бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, эх хэлээ дээдлэх, уламжлалын дагуу жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлдөг болох тогтоол шийдвэр гарсантай холбоотой төрийн албан хаагчид, монгол бичгээ сурах, хэл соёлоо дээдлэх, соёл суралцаж байна.” Үндэсний бичиг соёлын өдөр” араг хэмжээнд төрийн байгууллага, иргэд болон ЕБС-ийн сурагчид зэрэг оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцлов. “Хүмүүн бичиг – Хүн бүрийн бичиг” уралдаанд байгууллага болон төрийн албан хаагч нар, орон нутаг сумдын ЕБС, сумдын ЗДТГ, иргэд идэвхтэй оролцсон байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ