/ 2022.05.15/Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Н.Ганибал болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар аймагт ажиллаа.Аймгийн Засаг дарга М.Идэрбат болон Ус сувгийн газар, “Дөрвөлж” ОНӨААТҮГ- ын удирдлагуудтай уулзаж, Сүхбаатар аймгийн дулаан болон түгээх сүлжээний тулгамдсан асуудлаар талууд санал солилцлоо.
Сүхбаатар аймагт Дулааны станцын шавыг тавьлаа. БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг 10 аймагт барихаар болсны нэг нь Сүхбаатар аймаг. Уг станц ашиглалтад орсноор сүхбаатарчууд маань дулааны, найдвартай эрчим хүчээр хангагдаж, мөн хэрэглээний халуун устай ч болох юм.

Leave a Reply

Your email address will not be published.