
ЭЕШ-д Сүхбаатар аймгийн 2 сурагч 800 оноо авчээ.
Математикийн хичээлээр Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Ш.Нямбаяр 95 хувийн гүйцэтгэлтэй, Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн сурагч Т.Болортуяа 100 хувийн гүйцэтгэлтэйгээр тус тус 800 оноо авчээ.
Мөн Дарьганга, Түвшинширээ сумын ЕБС-ийн анхны 12-р ангийн төгсөгчид ЭЕШ-аа өгчээ. ЭЕШ-ын нэгдсэн дүн эцэслэн гараагүй байна гэж БШУГ-аас мэдээллээ.