САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2025 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ 85.1, АЙМГИЙН 2025 ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ 96.2 ХУВИЙН ДЭМЖСЭН САНАЛААР ХАНГАЛТТАЙ ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит VIII хуралдаанаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажилагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийг 85.1, аймгийн 2025 хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг 96.2 хувийн дэмжсэн саналаар хангалттай гэж үнэллээ Тухайн төсөл арга хэмжээний тайланд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүгнэлтийг аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Баасандорж танилцуулсан юм. […]

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, 2025 ОНЫ ХӨГЖЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит viii хуралдаанаар Аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хэлэлцэж байна 2025 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 59.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 78 төсөл арга хэмжээ, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 494,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг […]

АЙМГИЙН  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ХОСБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАВ

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Засаг даргын орлогч Б.Батбаатар нар Асгат суманд ажиллан өвөлжилтийн бэлтгэл хангалт, цаг үеийн асуудлаар төсөвт байгууллагуудын дарга нартай уулзаж санал солилцов.  Тус сум: 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.05 км авто зам болон нэгдсэн халаалтын шугамтай болсон. Орон нутгийн хөгжлийн сангийн 399,6 сая төгрөгөөр наадмын талбайг шинээр барьж ашиглалтанд оруулсан. […]

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залууст “Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх”-ээр зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслолыг Сүхбаатар […]

MERIT 2 ТӨСӨЛ СҮХБААТАР АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Иргэдийн хурлын төлөөлөгчдөд үр дүнд суурилсан төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үндсэн ойлголт өгөх, мөн Сүхбаатар аймгийн ЗДТГ-ийн Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулж буй ажлын хэсэг, харьяа агентлагуудын бодлого, ХШҮ-ний мэргэжилтнүүдийн үр дүнд суурилсан төлөвлөлтийн ур чадварыг нэмэгдүүлэх, үр дүнд чиглэсэн бодлого төлөвлөлтийг боловсруулах талаар Канад улсын туршлага судлах 2 өдрийн сургалт болж байна. Тус сургалтыг MERIT […]

СҮХБААТАР АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Тус зөвлөгөөнд хилийн цэргийн 0146 – р анги, хилийн цэргийн 0184-р ангийн захирагч нар болон аймгийн удирдлага, хилийн зургаан сумын Засаг дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо. . Улсын хил хамгаалалтын үр дүн, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн ажил, 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. . Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн цэргийн […]

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛОВ

Аймгийн Засаг даргын Тамгын газар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржтэй хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав. Энэ арга хэмжээний хүрээнд: – 1072 хувьцааны талаархи мэдээлэл, арилжаанд хэрхэн оруулах талаар. – Их хувьчлалын цэнхэр тасалбарын мэдээллээ шалгуулах, /аав, ээжийнхийгээ/ – Цахим гэмт хэргээс хэрхэн сэргийлэх […]

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ             СУМДАД АЖИЛЛАВ

Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдад ажиллав.  Төрийн байгууллагын удирдах албан хаагчидтай уулзалт хийж, сумын эдийн засаг, өвөлжилтийн бэлтгэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн талаар мэдээлэл солилцож зарим асуудлыг шийдвэрлэлээ. Сумдад хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэлтэй танилцаж зарим  үүрэг чиглэл өгөв.

ГАДААД ПАСПОРТЫГ СУМАНДАА ЗАХИАЛАХ, ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Сумдын иргэд “Үндэсний энгийн гадаад паспорт”-ыг заавал аймгийн төвд ирж улсын бүртгэлийн хэлтэст захиалдаг байсан бол Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдад 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гадаад паспортыг шууд захиалан хуулийн хугацаанд хүлээн авах боломжийг бүрдүүлээд байна. Дээрх сумдад гадаад паспортын үйлчилгээг үзүүлж эхэлснээр иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, цаг […]

ГАНГА НУУРЫН БОХИРДОЛ ШИРГЭЛТЭЭС ХАМГААЛАХ 2 ДУГААР ҮЕ ШАТНЫ БАГЦ-1 ГАЗРЫН ДООРХ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ СЭРГЭЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

Ганга нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах 2 дугаар үе шатны Багц-1 Газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх ажил, Багц-2 Ганга нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажил, Багц №3 Хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажилд Аймгийн Засаг даргын А/511 тоот захирамжаар томилогдсон барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр […]