
ХАБЭА-н сарын аяныг нээж аймгийн Засаг даргын орлогч бөгөөд ХАБЭА-н аймгийн зөвлөлийн дарга Г.Мөнхзаяа үг хэллээ.
Мөн сарын аяныг зохион байгуулагч НДХ-ийн дарга П.Амар, аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга А.Азжаргал, МХГ-ын дарга О.Балжинням, Замын цагдаагийн тасгийн дарга Н. Баянжаргал нар холбогдох мэдээллүүдийг хийв.
Нээлтийн үйл ажиллагаанд хамтрагчаар Онцгой байдлын хэлтэс, ДБЭХС ТӨХК Сүхбаатар салбар, Дөрвөлж ОНӨААТҮГ, МСҮТ Улаан загалмайн хороо, сургууль, цэцэрлэг БШУГ хамт олноороо оролцож аюулгүй ажиллагааны талаар сурталчилгаа, үзүүлэн тараах материалаа танилцуулж зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

