
Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цэвэр агаар хөтөлбөрийн хүрээнд гэрийн халаалт, дулаалга , агаар сэлгэлтийн CHIP багцыг хэрэгжүүлэхэд иргэдэд ногоон зээл олгох талаар аймгийн Засаг дарга орон нутгийн салбар банкны удирдлагуудтай уулзлаа. Тус уулзалтад Монгол банк, Хаан, Хас, Голомт, Төрийн банк, Нэткапитал, Гялс төгрөг, Таван богд финанс, Бэрс финанс ББСБ-ын салбарын захирлууд оролцсон юм. 2024 онд Баруун-Урт суманд CHIP багцыг 1000 өрхөд олгохоор ажиллаж байна. Шууд худалдан авалт хийх боломжгүй иргэдэд дэмжлэг үзүүлж, банк болон банк бус санхүүгийн байгууллагын ногоон зээлээр 50 хувийг, үлдэгдэл санхүүжилтийг аймгаас олгох болсон талаар ярилцаж банкнуудтай хамтран ажиллахаар боллоо.