САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ, АВАРГА ТАРИАЛАНЧ, АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНЫГ ШАЛГАРУУЛАВ

Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, аймгийн аваргуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Аймгийн 13 сумаас аймгийн аварга малчин өрхөд 47 материал ирсэн байна. Үүнээс 38 өрх аймгийн аварга малчны болзолыг хангажээ. 11 сумаас тус бүр 3 аварга малчин өрх, Түмэцогт сумаас 1, Баруун-Урт сумаас 4 аварга малчин өрх тодорчээ. Мөн аймгийн аварга тариаланч хамт олон 1, аймгийн аварга тариаланч 1, тус тус шалгарсан байна. Аймгийн аварга малчин өрхийн шагналыг аймгийн удирдлагууд сар шинийн өмнө малчны хотонд очиж хүндэтгэл үзүүлж гардуулж өгнө.

Аварга малчин өрхийн нэрс : Асгат сум Ц.Баасанбат, Цэдэндамба овогтой Болд, Лутжаргалын Батнасан

  • Баяндэлгэр сум Чулуунбаатарын Ганжигүүр, Дамдинсүрэнгийн Ганзориг, Гомбосүрэнгийн Алтангэрэл
  • БаруунУрт сум Дугарболдын Амаржаргал, Мөнхийнн Баяр-Ихт, Долгорын Очирболд, Дугаржавын Лутдорж
  • Дарьганга сум Моонохой Мөнхбат, Боргилын Бямбадорж, Боргилчулууны Ганхуяг
  • Мөнххаан сум Гарьдын Мөнхбаатар, Ж.Чогдогсүрэн, Гомбосүрэнгийн Эрдэнэбат
  • Наран сум Цэндийн Баатар, Дашийн Донров, Банзрагчийн Эрдэнэзориг
  • Онгон сум Должингийн Эрдэнэбаатар, Цэндийн Эрдэнэ-Очир, Ёлооны Батчулуун,
  • Сүхбаатар сум Гүндэвийн Баярсүрэн, Цогзолын Цэвээндорж, Ооёогийн Болдхүү
  •  Түвшинширээ сум Гончигсүрэнгийн Ганболд, Дэчинлхүндэвийн Баттөмөр, Очирын Тэгшжаргал
  • Уулбаян сум Сандагжавын Энх-Оргил, Лхамсүрэнгийн Юмсүрэн, Бальдарийн Батхуяг
  • Халзан сум Цэндийн Чулуунбаатар, Буйрын Соднаран, Загдаагийн Чинзориг
  • Эрдэнэцагаан сум Авирмэдийн Амарбаатар, Сувдын Жаргалсайхан, Дүгэрийн Батхүү
  • Түмэнцогт сум Жигжидсүрэнгийн Ариунболд нар тус тус шалгарчээ.

Аймгийн тариаланч хамт олноор Түмэнцогт сумын “Газрын чимэг” ХХК шалгарчээ. Аймгийн тэргүүний тариаланчаар Онгон сумын иргэн Гомбын Магсар шалгарсан байна.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ