
Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Хэрэглэгчээ дээдэлж соёлтой үйлчилцгээе” аймгийн аварга худалдагч шалгаруулах ур чадварын уралдааныг өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Баруун-Урт хотноо зохион байгууллаа.

Тэмцээнд 9 сумын 16 аж ахуй нэгжийн 26 худалдагч 3 төрлөөр оролцлоо. Аймгийн аварга худалдагчаар Номин худалдааны төвийн худалдагч Г.Ариунаа, дэд байранд Уулбаян сумын худалдагч Б.Анагаагч, гутгаар байранд Түмэнцогт сумын оролцогч А.Нандинцэцэг нар шалгарсан байна.Ур чадварын тэмцээнийг аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Сүхбаатар аймаг дахь ХАҮТ хамтран зохион байгуулжээ.
