
Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Сүхбаатар аймгийн 83 жил “Цайртминерал” ХХК-ийн Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Баяр наадмын нээлтийн урлаг соёлын арга хэмжээг “Талархья” нэрийн дор “Жаахан шарга” театрын ерөнхий найруулагч У.Эрдэнэбаяр найруулж, нийт уран бүтээлчид оролцлоо. 13 сумын үүх түүх онцлог тус бүрийг харуулахыг зорьжээ. Наадмын нээлтийн урлагийн тоглолт сайхан боллоо гэж наадамчин олон онцолж байлаа.
