
Сүхбаатар аймгийн 101 түүхтэй Эрдэнэцагаан сумаас үндэсний бөхийн аймгийн арслан цолтон төрлөө.
Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жил, Цайрт минерал компанийн Төмөртийн овооны УБҮ-ийн 20 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Эрдэнэцагаан сумын харьяат, аймгийн заан С.Ган-Эрдэнэ аймгийн арслан Э.Буянтогтохоор долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.
Түрүүлсэн бөхийг гурвсан сая, үзүүрлэсэн бөхийг хоёр сая төгрөгөөр урамшуулав.