САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

1999 оны 12 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 8 дугаар хуралдаан аймгийн бэлгэ тэмдэг, далбааг баталсан байна. Аймгийн бэлгэ тэмдэг нь 1942 он буюу усан морин жилд Сүхбаатар аймаг анх байгуулагдаж түүхийн он дарааллын хүрд эргэж эхэлсэн гэсэн утгыг тэмдгийн төвд буй морь, алтан хүрдээр төлөөлж,  түүнийг тойрон буй Элдэв-Очир хэлбэрт дөрвөн гэрээр ард иргэд маань өрх гэрээ төвхнүүлж эвсэн нэгдэж төр улсаа түшин гал голомтоо бадрааж үргэлжид мөнх оршихийг өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг тулгын гурван чулуугаар, хөх тэнгэрийн өнгөт хадган цэнхэр утаа, дарьгангын уламжлалт соёлыг төлөөлсөн хавчаарын тотго, турш тулуураар эх нутаг маань амгалан орших утгыг бэлгэдсэн байна. Зураач Ё.Бадарч, багш О.Батхүү, Ш.Чулуунбор нарын хамтарч гаргасан загварыг аймгийн бэлгэ тэмдэг болгосон байна.

Аймгийн далбаа нь улаан цэнхэр улаан гэсэн хосломол өнгөтэй байх бөгөөд төрийн далбааны үндсэн өнгийг хадгалжээ. Далбаа нь 1:2 харьцаатай буюу 180*90 сантиметрийн хэмжээтэй, 30 см урт, 8 см өргөн улаан цэнхэр өнгөтэй, нисэж буй шувууны даль жигүүр хэлбэртэй гурван хэлтэй, ишний оройд гилбэртэй дог /зэв/-той байна. Далбааны ишин хэсгийн дээд талын улаан дэвсгэр дээр аймгийн бэлгэ тэмдэгийг өнгө ялган дүрслэх бөгөөд тойргийн голч 30 см хэмжээтэй байна.