САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИДЭРБАТ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИД АЙЛЧИЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Энэ онд Ляонин муж болон Сүхбаатар аймгийн хооронд найрсаг харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга болон мужийн захирагчийн урилгаар аймгийн Засаг дарга “Ляонин олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 6 дахь яармагт оролцож байна.
БНХАУ-ын Ляонин мужийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Жоу Бо болон Ляонин мужийн дэд захирагч Шань И нар аймгийн Засаг дарга М.Идэрбат болон бусад гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад аймгийн онцлог, давуу тал бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийн талаар олон улсын зочид төлөөлөгчдөд танилцууллаа.
Мөн энэ үеэр Ляонин-Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулагдсан бөгөөд хоёр талын бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд хамтран ажиллах төслүүдээ танилцуулж, хамтран ажиллах гэрээг байгууллаа.
 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ