
Аймгийн Засаг дарга М.Идэрбат БНХАУ-ын Ляонин муж, Сүхбаатар аймаг хамтын ажиллагааны хүрээнд тус мужид айлчилж байна.
Тус мужийн Шэньян мэргэжлийн технологийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж Сүхбаатар аймаг цаашид хамтран ажиллах боломжтойг хэлээд тус коллежид оюутан сургах талаар ярилцаж тохирлоо.
МҮХАҮТ-ын Сүхбаатар салбарын санаачлагаар суралцаж буй анхны суралцагч оюутнууд Т.Бүүвэйлэн, Ж.Энхжин, Х.Даваацэнгэл, Б.Энхжин нартай уулзаж аймгаа төлөөлөн суралцаж буйд баяр хүргээд сурлагын амжилт хүсэн нутаг орондоо хэрэгтэй мэргэжлээр сайн суралцаарай гээд батламж гардууллаа.
Тус коллежид 60 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой юм байна.
