САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга М.Идэрбат холбогдох мэргэжилтнүүдийн хамт улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Зарим ажлыг эрчимжүүлэх, гэрээнд заасан хугацаанд багтааж ашиглалтад өгөх талаар гүйцэтгэгч компанийн удирдлагуудад чиглэл өгөв.
Шинээр тавигдаж буй авто замын ажлын явц, Наадмын талбай, Баруун-Урт сумын 2-р тойргийн авто зам, Өрхийн эмнэлгийн барилга, 2- сургуулийн урлаг заалны өргөтгөл, Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцтай тус тус танилцлаа.
Сүхбаатар аймаг энэ онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 77 тэрбум, ОУ-ын төсөл хөтөлбөр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ