САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М. ИДЭРБАТ ТҮҮХЭН ОЙ НЬ ТОХОИОЖ БУЙ СУМДАД АЖИЛЛАЛАА

Энэ жил Сүхбаатар аймгийн 6 сум 100, нэг сум 70 ойгоо тус тус тэмдэглэнэ. Сумдын  хувьд түүхт ойгоо угтаж бүтээн байгуулалтын ажил  ид өрнөж байна.
Аймгийн Засаг дарга М. Идэрбат түүхэн ой нь тохиож буй сумдад ажиллаж хөрөнгө оруулалт ажлын явцтай танилцаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсож цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгөв.
Ой тэмдэглэх бүх сумдад бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгаж, цэвэрлэгээ үйлчилгээг хийх,
Гэр хорооллын хашаа өнгө үзэмж, эмх цэгцэнд анхаарах,
Нийтийн хамарсан ажилд төрийн байгууллагын албан хаагчид болон иргэдийг оролцуулах,
Баяр наадмын зохион байгуулалтыг өндөр түвшинд хийх,
Морь бүртгэх, мордох цагийг баримтлах,
Наадмын нээлтийн арга хэмжээг цаг хугацаанд нь эхлүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ