САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М. ИДЭРБАТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга М. Идэрбат хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтаар ажиллаж төсөл арга хэмжээнүүдийг мэргэжлийн байгууллагын хяналт дор чанартай гүйцэтгэж хугацаанд нь дуусгаж хүлээлгэж өгөх үүрэг чиглэлүүдийг өгөв.
 Дулааны станцын 2 дугаар зуухны засвар үйлчилгээтэй холбогдуулан
Сүхбаатар аймгийн төв Баруун Урт сумын дулаан хангамжийн нийт хэрэглээний 55-75% хувийг ханган ажилладаг 17 МВт-ын хүчин чадалтай Дулааны станц нь анх 2013 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийг хүртэл 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулахдаа өөрийн хүчин чадлаас давсан хэрэглэгчийн ачаалалтай ажилласаар ирсэн.
 Дулааны станц нь 4 жил тутамд их засвар хийх шаардлага үүсдэг бөгөөд 2019 оноос хойш их засварын ажил огт хийгдээгүй ба 2023 онд засварын ажлын зургийг хийлгэн холбогдох яаманд удаа дараа хандсан боловч хөрөнгийн асуудал шийдвэрлэгдээгүй тул Орон нутаг 2024-2025 онд үе шаттайгаар ОНХС-ийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дулааны станцын их засварын ажлыг гүйцэтгүүлж байна.
Гүйцэтгэгчээр “МЭЗ” ХХК ажиллаж байгаа бөгөөд Дулааны станцын 1 дүгээр зуухны их засварын ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусган ашиглалтад оруулсан бол 2 дугаар зуухны их засварын ажлыг 2025 оны 06 дугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засварын ажил бүрэн дууссанаар ирэх 4-5 жилийн хугацаанд Баруун-Урт сумын дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэж байна.
 
 
 
 
 
 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ