Аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга Г. Мөнхзаяа, УИХ-ын гишүүн Н.Ганибалын хамт өвөлжилт хүнд байгаа Халзан суманд ажиллав. Шуурганы улмаас хаагдсан төв зам болон олон айл байгаа өвөлжөөнүүдийн замыг нээлээ.

Сумын Онцгой комиссыг хуралдуулж цаг үеийн мэдээлэлтэй танилцаж холбогдох асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссоос олгосон 20 тн хивгийг сумын Онцгой комисст хүлээлгэж өгчээ. Малчдын нөхцөл байдалтай танилцаж, сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.