САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН ЗАСАГ М. ИДЭРБАТ ТҮВШИНШИРЭЭ СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ХУРАЛД ОРОЛЦОЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2025.07.17,18-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Түвшинширээ сум түүхи ойгоо тэмдэглэнэ. Өнөөдөр тус сумдын ойн баярын хурал аймгийн Засаг дарга тус 3 сумын хуралд оролцож, баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. УИХ-ын гишүүн У. Отгонбаяр болон сум орон нутгийн удирдлагууд түүхт 100 жилийн түүхээ бичихэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа ахмадууд болон үе үеийн төлөөллүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас түүхт ойгоо тэмдэглэж буй сумдад дэмжлэг үзүүлж 10 сая төгрөгийн батламжийг сумын удирдлагад гардуулж өгөв.
Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ :
Түүхт 100 жилийн ойн энэ өдөр үгийн сайныг хэлэлцэж, өв соёл, ололт
амжилтаараа бахархаж байгаа үе үеийн ахмад буурлууд , өнөө үеийн залуус та
бүхэндээ дахин баяр хүргэхийн ялдамд, дараа дараагийн 100 жилүүдэд дурсагдах
их алдар сууг төрөлх нутагтаа үлдээж, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлал болох
олон сайчуул, алдартан гавьяатан та бүхийн дундаас төрнө гэдэгт итгэлтэй буйгаа уламжилъя.хэмээн онцоллоо.
 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ