САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг сүхбаатар суманд ажиллав

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах албан томилолт Сүхбаатар сумаас эхэллээ. Бүрэлдэхүүнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяр, Аймгийн засаг даргын зөвлөх Д.Болд-Эрдэнэ, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Амар, Татварын хэлтсийн дарга Д.Мөнхбаяр, БОАЖГ-ын дарга О.Батнасан, АЗДТГ-ын мэргэжилтэн Л.Нарангарав, ХХААГ-ын мэргэжилтэн, ЭМГ-ын хэлтсийн дарга А.Азжаргал А.Лхагва-Очир, МХГ-ын дарга Нямжав, ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Батболд нар ажиллаж байна. Сумдын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох үүрэг чиглэл өгч байна.
Ажлын хэсгийн хамт олон Соёлын төв, Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, цэвэрлэх байгууламж, халуун усны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг нь сонслоо. Зарим газруудад хугацаатай үүрэг чиглэлийг өгөв. Ажлын хэсэг 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон сумдад ажиллана.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ