
Сүхбаатар суманд сумын ИТХ-д нөхөн сонгууль нэг хэсэг дээр явагдана. ИТХ-аар аймгийн Сонгуулийн хороог байгуулж, нөхөн сонгуулийг хуулийн дагуу 6 сард багтаан зохион байгуулахаар болжээ.
Аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулав. Аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар хороог ахалж ажиллана. Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан 6 асуудлыг хэлэлцэж хурал амжилттай болж өндөрлөлөө.
