
ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТЫН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 100 ХУВИЙН САНАЛААР ХАНГАЛТТАЙ ГЭЖ ҮНЭЛЛЭЭ
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит VIII хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцэж, 11 асуудлыг баталлаа.
Хуралдаанаар аймгийн засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг аймгийн Засаг дарга М.Идэрбат танилцууллаа. Зургаан бүлгийн нийт 108 зорилтын хүрээний 357 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ. ИТХ-ын төлөөлөгчид аймгийн Засаг даргын 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг 100 хувийн саналаар хангалттай гэж үнэллээ.

