
2023 оны 04 сарын 18-ний өдөр Баруун-Урт суманд Малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг,МЭГ, 13 сумын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нийт 110 орчим алба хаагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр Мал эмнэлэгийн салбарын бодлого чиглэл, өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, мал эмнэлгийн салбартаа ажил үйлсээрээ манлайлан ажиллаж буй “Тэргүүний ажилтан”-аа шалгаруулж шагнаж урамшуулсан байна.

