САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

МАЛ СҮРЭГТ ҮЗЛЭГ АНГИЛАХ, БАТАЛГААЖУУЛАХ, ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЭХ, БҮРТГЭЛЖҮҮЛЭХ НАМРЫН ТЕХНОЛОГИТ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА


Үүлдэр, омгийн малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн малыг Малын үндэсний бүртгэл мэдээллийн санд бүртгэх, удам зүйн үнэлгээгээр гойд ашиг шимтээр шалгарсан малыг үржилд зориулан бойжуулах, борлуулах замаар малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой.
Уг ажлыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-45, А-72 дугаар тушаалууд, Аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн А/165 дугаар захирамж ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Түмэнцогт, Эрдэнэцагаан сумдад 10930 толгой, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн нийт 13 суманд үржлийн малын 1%, нийт 41898 толгой малд “Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх” ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү ажлын хүрээнд “Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх” ажлыг намрын технолигт хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж “Баясгалант сүрэг” ХХК, “Билүүт өсөх” хоршоо, “Дэлгэрэн дэврэх буян” ХХК-уудтай хамтран сумдын ХАА-н тасгийн мэргэжилтэнүүд хамтран гүйцэтгэж ажиллаж байна.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ