САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН НӨӨЦИЙН ӨВСИЙГ СУМДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын хэмжээнд Зүүн гурван аймаг түүн дундаа Сүхбаатар аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндхэн байна. УОК-ын эрсдэлийн үнэлгээгээр 9 мөсөн зудтай байна. Өвөлжилтийн байдлыг хохирол багатай туулахад малчид, аймаг сумдын онцгой комисс шат шатандаа анхаарч холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
❇️. Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн нөөцийн өвсийг 60.0 боодол өвсөөр нэмэгдүүлж сумдад хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн.
Сумдад өвс олгох ажил эхэлж, Түвшинширээ, Баяндэлгэр сум өвсний татан авалтыг хийж байна. Нэг боодол өвсийг 10.0 төгрөгөөс дээш гаргахгүй байх чиглэлийг сумдын онцгой комисст өгсөн.
❇️. Цаашид хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд онцолж байв.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ