
Тус хурлаар Сэг зэм устгалын ажлын явц, тулгамдаж байгаа асуудлын талаар МЭГ-ын дарга М.Молорчимэг танилцуулав. Аймгийн хэмжээнд сэг зэмийн устгалын ажилд 13 суманд 503 устгалын цэгт 704 хүн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд сэг зэм булах, устгах ажил 10 гаруй хувьтай үргэлжилж байна.
Хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБГ-ын дарга, хурандаа Б.Анхбаяр танилцууллаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд 3,4 сард нийтдээ 12 удаагийн хээрийн түймэрт 52 авто машин, 272 албан хаагч ажиллажээ. Нийтдээ 96.0 га талбайг хамарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экологийн хохирол өндөр гарчээ.
Аймгийн Онцгой комиссын 6 дугаар хурлаар техник хүн хүч шатахууны зардалд 50.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж шийдвэрлэлээ.
Сумдын удирдлагад хүн хүч, тэрэг техник санхүүгийн боломжоо харгалзан үзэж сэг зэмийн устгалыг ойрын хугацаанд хийж дуусгах чиглэлийг аймгийн Онцгой комиссын даргын зүгээс үүрэг өгөв.
Баруун-Урт сум тойрч үүссэн 2 хогийн цэгийг 5-7 хоногийн хугацаанд багтааж нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлэх чиглэлийг өгөв.
