Аймгийн удирдлагууд боловсролын салбарын удирдлага, СӨБ болон ЕБС-ийн захирал, Насан туршийн боловсролын төв, МСҮТ-ийн удирдлага багш нарын төлөөлөлтэй 2024.11.08-ний өдөр уулзаж аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааний хөтөлбөрт тусгах санал, аймгийн 5 жилийн үндсэн чиглэлд тусгах саналуудыг сонсох уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар :
Боловсролын салбар мэдээлэл хийж, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааний хөтөлбөрт тусгах саналаа танилцууллаа.



Нутгийн багш хөтөлбөр хэрэгжүүлэх
“Шинжлэх ухаанч хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэх Олон улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг орон нутагтаа нутагшуулах,

ЕБС-ийн бага дунд ангиудад массын сургалтыг дэмжих Массаар нь манлайлья хөтөлбөр хэрэгжүүлэх,

“Төлөвшсөн хүүхэд-Бидний ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүмүүжил, бие бялдар, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр Дөл тэмцээн, Жагсаалч хамт олон, Хөдөлмөр зуслан ажиллуулах,


1. Мөн Хамтаараа хэлэлцье” боловсролын салбарын уулзалт, хэлэлцүүлэг
2. Боловсролын салбарын спорт урлагийн наадам
3. Сургууль, цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлж сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаар үе шаттай хангах
4. Боловсролын газрыг 15-20 хүн зорчих боломжтой унаагаар хангах
5. Боловсролын байгууллагын агааржуулалтыг сайжруулах, үйл ажиллагаанд оруулах зэрэгт дэмжлэг хүслээ.