АЙМГИЙН УДИРДЛАГУУД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Сүхбаатар аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Шинэ наадмын талбайн барилгын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Суурь цутгалтын ажилд шаардлагатай байгаа цементны асуудлыг ИТХ-ын дарга Д.Хосбаяр шийдвэрлэж, ажил хэвийн үргэлжлэхээр болсон юм.

Баруун-Урт сумын 2,4-р, 5-р тойргийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Ажил хэвийн үргэлжилж байна. Баруун-Урт сумын 1-р багийн нутаг дэвсгэр 60 айл орчмын орон сууцны дундуур явган хүний зам болон хатуу хучилттай авто зам тавигдаж байна. Гүйцэтгэгч компанинийг ажлын чанарт анхаарах чиглэл өгөв. Баруун-Урт сумын 5-р тойргийн шинээр хийгдэж байгаа авто замын ажил өнөөдрөөс хучилтаа хийж эхэлсэн байна.

