
Засгийн газрын 2021 оны 221-р тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 2500 тн өвс, 750 тн тэжээл бэлтгэнэ. Аймгийн хэмжээнд 6 сумын нутагт 50 гаруй хадлангийн салаа гарч өвч бэлтгэж байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 100 тн тэжээл, сум бүр аюулгүйн нөөцдөө 100 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх үүрэг чиглэл өгөгдсөн. Үүний дагуу сумдууд аюулгүй нөөцөө бэлтгэх талаар хадлан бэлтгэж буй аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Аймгийн аюулгүй нөөцөд 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэгдээд байна. Нийт аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн бэлтгэл 30 гаруй хувьтай явагдаж байна.
