САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Аймгуудын төвийн хатуу хог хаягдлын менежментийн g9206-мон төслийг танилцуулах өдөрлөг

                Азийн хөгжлийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар аймагт 4 төсөл хэрэгжиж байна. Үүнээс ажил нь дууссан зарим төслийг хүлээн авах, төслийн нээлтийн арга хэмжээ Баруун-Урт хотод болж байна. Өдөрлөгийн олон нийтэд зориулсан арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат оролцож хэлсэн үгэндээ : Хүүхэд залуус болон албан байгууллагын удирдлага, иргэд олон нийтийг хоггүй цэвэр хотод амьдрахад хичээл зүтгэл гаргаж, хогоо ангилан ялгаж дахивар хаягдлыг ангилан хүлээн авах цэгт тогтмол өгч хэвшихийг онцолж байв. Хоёр насны ангилалаар зохион байгуулсан “Миний нутаг жаргалын орон” гар зургийн уралдаанд амжилттай оролцож, шалгарсан сурагчдад шагналыг гардуулж өгөв. Мөн Бүтээлч, Бамбуу театрын уран бүтээлч “Хуванцар савны адал явдал” жүжигчилсэн тоглолтыг олон нийтэд сонирхуулж байлаа.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ