Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2024 оны 02 сарын 23-ний өдрийн 17.00 цаг хүртэл
- Холбоо барих утас: Тухайн албан тушаалын ард байгаа утасны дугаараар холбогдож материалаа хүргүүлнэ.
СҮХБААТАР АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ДЭС ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛЫН ШИЛЖИН АЖИЛЛАХ ЗАР | |||||||||
д/д | Байгууллага | Албан тоот | Дотоод нэгж | Ажлын байрны нэр | Албан тушаалын ангилал, зэрэглэл | Орон тоо | Сул орон тоо гарсан үндэслэл | Сул орон тоо гарсан шийдвэрийн огноо, дугаар | Холбоо барих |
13 | Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар | Сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны 1/91 тоот бичиг |
Удирдлага | Тамгын газрын дарга | ТЗ-5 | 1 | Өөр ажилд шилжин ажиллахаар болсон | Сумын Засаг даргын 2020 оны 11 сарын 19-ний өдрийн Б/23 захирамж | 98104400 |
Албан тушаалын тодорхойлолттой танилцах