САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Албан тушаалын шилжин ажиллах зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:

Хугацаа: 2025 оны 04 сарын 17-ний өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл
Холбоо барих утас: Тухайн албан тушаалын ард байгаа утасны дугаараар холбогдож материалаа хүргүүлнэ

СҮХБААТАР АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ДЭС ТҮШМЭЛИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА

БайгууллагаАжлын байрны нэрАлбан тушаалын ангилал, зэрэглэлХолбогдох утас Албан тушаалын тодорхойлолт
1Баяндэлгэр сумын ЗДТГСоёлын төвийн дарга ТҮСБ-592066298Үзэх

СҮХБААТАР АЙМГИЙН ДЭС ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА

БайгууллагаАжлын байрны нэрАлбан тушаалын ангилал, зэрэглэлХолбогдох утас Албан тушаалын тодорхойлолт
1Аймгийн Засаг даргын Тамгын газарДотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах ахлах мэргэжилтэнТЗ-799062862Үзэх
2Аймгийн Засаг даргын Тамгын газарБодлогын баримт бичгийн хяналт шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэнТЗ-799062862Үзэх
3Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарЗалуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэнТЗ-8Үзэх
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ