Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
Хугацаа: 2025 оны 08 сарын 26-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ны өдрийн 17.00 цаг хүртэл
Холбоо барих утас: Тухайн албан тушаалын ард байгаа утасны дугаараар холбогдож материалаа хүргүүлнэ.
СҮХБААТАР АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АХЛАХ ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА |
Д/д | Байгууллага | Дотоод нэгж | Ажлын байрны нэр | Албан тушаалын ангилал, зэрэглэл | Албан тушаалын тодорхойлолт | Холбогдох дугаар |
1 | Аймгийн Засаг даргын Тамгын газар | Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс | Хэлтсийн дарга | ТЗ-4 | Үзэх | 99062862 |
2 | Аймгийн Засаг даргын Тамгын газар | Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс | Хэлтсийн дарга | ТЗ-4 | Үзэх | 99062862 |
СҮХБААТАР АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА |
Д/д | Байгууллага | Ажлын байрны нэр | Албан тушаалын ангилал, зэрэглэл | Албан тушаалын тодорхойлолт | Холбогдох дугаар |
1 | Байгаль орчин аялал жуучлалын газар | Газрын дарга | ТЗ-4 | Үзэх | 99062862 |
2 | Эрдэнэцагаан сумын ИТХ | Нарийн бичгийн дарга | ТЗ-5 | Үзэх | 91092903 |
3 | Уулбаян сумын Засаг даргын Тамгын газар | Тамгын газрын дарга | ТЗ-5 | Үзэх | 89230007 |
4 | Түвшинширээ сум ЗДТГазар | ЗДТГазрын дарга | ТЗ-5 | Үзэх | 88065377 |
5 | Баяндэлгэр сум ИТХ | ИТХ-ын нарийн бичгийн дарга | ТЗ-5 | Үзэх | 80840125 |
СҮХБААТАР АЙМГИЙН БҮТЦИЙН НЭГЖИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА |
д/д | Байгууллага | Дотоод нэгж | Ажлын байрны нэр | Албан тушаалын ангилал, зэрэглэл | Албан тушаалын тодорхойлолт | Холбогдх дугаар |
1 | Уулбаян сумын Засаг даргын Тамгын газар | Төрийн сан | Санхүү албаны дарга | Ахлах түшмэлТЗ-7 | Үзэх | 89230007 |
2 | Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газар | Санхүүгийн алба | Санхүүгийн албаны дарга | Дэс түшмэл, ТЗ-7 | Үзэх | 92066898 |
СҮХБААТАР АЙМГИЙН ДЭС ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА |
Д/д | Байгууллага | Ажлын байрны нэр | Албан тушаалын ангилал, зэрэглэл | Албан тушаалын тодорхойлолт | Холбогдох туас |
1 | Асгат сум ЗДТГ | Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 91059009 |
2 | Асгат сум ЗДТГ | хууль эрх зүйн мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 91059009 |
3 | Аймгийн Засаг даргын Тамгын газар | Нягтлан бодох бүртгэл, орлого хариуцсан ахлах мэргэжилтэн | ТЗ-7 | Үзэх | 99062862 |
4 | Уулбаян сумын ЗДТГ | Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 89230007 |
5 | Мөнххаан ЗДТГ | Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 88821213 |
6 | Мөнххаан ЗДТГ | Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-8 | Үзэх | 88821213 |
7 | Байгаль орчны газар | Сүхбаатар сумын байгаль хамгаалагч | ТЗ-9 | Үзэх | 99224226 |
8 | Байгаль орчны газар | Уулбаян сумын байгаль хамгаалагч | ТЗ-9 | Үзэх | 99224226 |
9 | Халзан ЗДТГ | Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 94479999 |
10 | Сүхбаатар сум ЗДТГ | Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99013623 |
11 | Сүхбаатар сум ЗДТГ | Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99013623 |
12 | Сүхбаатар сум ЗДТГ | Хууль эрх зүйн мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99013623 |
13 | Эрдэнэцагаан сумын ЗДТГ | Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99210171 |
14 | Эрдэнэцагаан сумын ЗДТГ | Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99210171 |
15 | Эрдэнэцагаан сумын ИТХ | ИТХ-ын мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 91092903 |
16 | Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар | Хууль эрх зүйн мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99210171 |
17 | Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар | Төсөв төрийн сангийн мэргэжилтэн | ТЗ-8 | Үзэх | 99210171 |
18 | Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар | Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн | ТЗ-8 | Үзэх | 99224521 |
19 | Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар | Зорилтот бүлгийн залуучууд, сургалт хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99224521 |
20 | Түвшинширээ сум | Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 88065377 |
21 | Уулбаян сумын Засаг даргын Тамгын газар | Төсөв төрийн сангийн мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 89230007 |
22 | Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газар | Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 88065377 |
23 | Дарьганга сум ЗДТГ | Төсөв төрийн сангийн мэргэжилтэн | ТЗ-8 | Үзэх | |
24 | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар | Дарьганга сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99829424 |
25 | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар | Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч | ТЗ-7 | Үзэх | 99829424 |
26 | Мал эмнэлгийн газар | Баяндэлгэр сумын мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч | ТЗ-7 | Үзэх | 99067465 |
27 | Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газар | Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн | Дэс түшмэл, ТЗ-9 | Үзэх | 92066898 |
28 | Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газар | Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн | Дэс түшмэл, ТЗ-9 | Үзэх | 92066898 |
29 | Баяндэлгэр сум ИТХ | ИТХ-ын мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 80840125 |
30 | Баяндэлгэр сум ИТХ | ИТХ-ын мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 80840125 |
31 | Эрүүл мэндийн газар | Хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн | ТЗ-9 | Үзэх | 99920553 |
СҮХБААТАР АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА |
Д/д | Байгууллага | Дотоод нэгж | Ажлын байрны нэр | Албан тушаалын ангилал, зэрэглэл | Албан тушаалын тодорхойлолт | Холбогдох дугаар |
1 | Эрдэнэцагаан сумын ЗДТГ | ЗДТГ | Багийн Зохион байгуулагч | ТЗ-10 | Үзэх | 99210171 |