САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Албан тушаалын шилжин ажиллах зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:

Хугацаа: 2025 оны 10 сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ны өдрийн 17.00 цаг хүртэл
Холбоо барих утас: Тухайн албан тушаалын ард байгаа утасны дугаараар холбогдож материалаа хүргүүлнэ.

СҮХБААТАР АЙМГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА

Д/д Байгууллага Ажлын байрны нэр Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын тодорхойлолт Холбогдох дугаар 
1 Эрдэнэцагаан сумын ИТХ Нарийн бичгийн дарга  ТЗ-5 Үзэх 91092903
2 Баяндэлгэр сум ИТХ ИТХ-ын нарийн бичгийн дарга  ТЗ-5 Үзэх 80840125
3 Баяндэлгэр сум ЗДТГ Тамгын газрын дарга  ТЗ-5 Үзэх 92066898
4 Архивын хэлтэс Хэлтсийн дарга  ТЗ-4 Үзэх 99062862
5 Түвшинширээ сумын ИТХ ИТХ-ын нарийн бичгийн дарга  ТЗ-5 Үзэх 89133177
6 Онгон сумын ЗДТГ Засаг даргын тамгын газрын дарга  ТЗ-5 Үзэх 94945336
СҮХБААТАР АЙМГИЙН БҮТЦИЙН НЭГЖИЙН УДИРДАХ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА  
д/д Байгууллага Дотоод нэгж Ажлын байрны нэр Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын тодорхойлолт Холбогдх дугаар 
1 Уулбаян сумын Засаг даргын Тамгын газар Төрийн сан  Санхүү албаны дарга Ахлах түшмэлТЗ-7 Үзэх 89230007
2 Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газар  Санхүүгийн алба Санхүүгийн албаны дарга Дэс түшмэл, ТЗ-7 Үзэх 92066898
3 Биеийн тамир спортын газар  Спортын хэлтэс  Спортын хэлтсийн дарга ТЗ-4 Үзэх 99519796
4 Түвшинширээ сум ЗДТГазар Санхүү алба Санхүү албаны дарга буюу төсвийн ерөнхий нягтлан бодогч ТЗ-7 Үзэх 89133177
СҮХБААТАР АЙМГИЙН  ДЭС ТҮШМЭЛИЙН  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА  
Д/д Байгууллага Ажлын байрны нэр Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын тодорхойлолт Холбогдох туас 
1 Асгат сум ЗДТГ Малын үржил, бүртгэл,  мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн  ТЗ-9 Үзэх 91059009
2 Уулбаян сумын ЗДТГ Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 89230007
3 Мөнххаан ЗДТГ Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 88821213
4  Байгаль орчны газар   Биологийн төрөл зүйл, СШ-ний ажил, ТББ  хариуцсан мэргэжилтэн  ТЗ-9              Үзэх 99224226
5  Байгаль орчны газар   Сүхбаатар сумын байгаль хамгаалагч  ТЗ-9               Үзэх 99224226
6  Байгаль орчны газар   Уулбаян сумын байгаль хамгаалагч ТЗ-9              Үзэх 99224226
7 Халзан ЗДТГ Бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн   ТЗ-9 Үзэх 94479999
8 Сүхбаатар сум ЗДТГ Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 99013623
9 Сүхбаатар сум ЗДТГ Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 99013623
10 Сүхбаатар сум ЗДТГ Хууль эрх зүйн мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 99013623
11 Эрдэнэцагаан сумын ЗДТГ Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн  ТЗ-9 Үзэх 99210171
12 Эрдэнэцагаан сумын ЗДТГ Малын үржил, бүртгэл,  мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн  ТЗ-9 Үзэх 99210171
13 Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар  Төсөв төрийн сангийн мэргэжилтэн ТЗ-8 Үзэх 99210171
14 Эрдэнэцагаан сумын ИТХ ИТХ-ын мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 99161194
15 Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газар Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 88065377
16 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар  Дарьганга сумын  хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 99829424
17 Мал эмнэлгийн газар Баяндэлгэр сумын мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч ТЗ-7 Үзэх 99067465
18 Мал эмнэлгийн газар Асгат сумын мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч ТЗ-9 Үзэх 99007822
19 Мал эмнэлгийн газар Онгон сумын мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч ТЗ-9 Үзэх 99007822
20 Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газар  Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн Дэс түшмэл, ТЗ-9 Үзэх 92066898
21 Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газар  Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Дэс түшмэл, ТЗ-9 Үзэх 92066898
22 Баяндэлгэр сум ИТХ ИТХ-ын мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 80840125
23 Баруун -Урт сумын Засаг даргын Тамгын газар  Төсөл, хөтөлбөр, хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн  ТЗ-9 Үзэх 91096366
  Баруун -Урт сумын Засаг даргын Тамгын газар  Малын үржил бүртгэл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн  ТЗ-9 Үзэх 91096366
25 Мөнххаан сумын ИТХ ИТХ-ын мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 88078714
26 Наран сумын ЗДТГ  Хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 96006833
27 Наран сумын ЗДТГ  Нийгмийн бодлогын мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 96006833
28 Наран сумын ЗДТГ  Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 96006833
29 Стандарт хэмжил зүйн газар   Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн  ТЗ-8 Үзэх 99030232
30 Хүнс, хөдөө аж ахуйн газар  Малын генетик нөөцийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн  ТЗ-9 Үзэх 88907091
31 Хүнс, хөдөө аж ахуйн газар  Таримал ургамлын үр, сортын хяналтын улсын байцаагч  ТЗ-7 Үзэх 88907091
32 Онгон сумын ЗДТГ Байгаль орчны мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 99519973
33 Онгон сумын ЗДТГ Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 99519973
34 Онгон сумын ЗДТГ Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-9 Үзэх 99519973
           
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ