2024.04.30

Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч албан уулзалт хийлээ. Сүхбаатар аймагт ажиллаж амьдардаг америк иргэдийн амьдрал ахуйтай танилцаж яваа аж. АНУ-ын 11 иргэн Сүхбаатар аймагт ажиллаж амьдардаг. МСҮТ, Боловсрол шинжлэх ухааны газар америк мэргэжилтнүүд ажиллаж аймаг орон нутгийн хүүхэд залууст хэлний мэдлэг олгох, тухайн орны соёлыг түгээхэд идэвхтэй ажилладаг талаар уулзалтын үеэр онцолж байв. Сүхбаатар аймаг АНУ-ын Соёл мэдээллийн төвийг орон нутагтаа байгуулах саналтай байгаагаа илэрхийлж байр болон материаллаг баазыг бэлдэхэд бэлэн байгаагаа хэлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

