САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ”-ИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэ онд зохион байгуулагдах төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэгийн бэлтгэлийг хангуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Төрийн архиваас архив, албан хэрэг хөтлөлтийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “МонСэгү” сургалтын байгууллагатай хамтран зохион байгууллаа.
 Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар оролцож сургалт, арга хэмжээнд амжилт хүслээ.
 Сургалтад төрийн байгууллагын 130 албан хаагч хамрагдаж салбарын хууль тогтоомж, стандартын мэдлэг ойлголтоо бататгалаа. 
 
Дашрамд дурдахад төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэг нь 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд Сүхбаатар аймгийн хувьд өмнөх жилүүдэд болсон төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгүүдэд тогтмол амжилттай шалгагдаж байсны зэрэгцээ 2010 онд явагдсан Төрийн архивын улсын үзлэгт улсын хэмжээнд 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүлж байсан юм.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ