САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Статистикийн хэлтсээс Сүхбаатар аймгийн багийн засаг дарга нарт 2 өдрийн сургалтын зохион байгуулж байна. Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа оролцож хэлсэн үгэндээ : Багийн Засаг дарга нарт шинэ мэдлэг мэдээлэл өгөх, ажлын ур чадварыг дээшлүүлэх, сумын иргэд, малчдад төрийн үйлчилгээг шаардлагын түвшинд хүргэх арга барилыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилтын дор зохион байгуулж буй сургалтад идэвхтэй оролцохыг онцолж байв. Тус сургалтад төрийн болон төрийн бус 14 байгууллага оролцож мэдээлэл хийх юм байна.

 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ