САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛОН БШУЯ-НЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАА

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Улсын хэмжээнд 17 аймагт 819 объектыг шинэчлэхээр төлөвлөжээ. Сүхбаатар аймгийн сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг шинэчилж ариун цэврийн байгууламжтай болгох ажил эхэлж байна. Уг ажилд хяналт тавих холбогдох ажлын хэсэг Сүхбаатар аймгийн сумдад ажиллаж, ажлын явцтай газар дээр нь танилцсан байна. Аймгийн дэд зөвлөлийн дарга болон гишүүдтэй уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцлоо.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ