
Баруун Урт сумын 1-р цэцэрлэг 200 хүүхдийн шинэ байрны нээлтээ энэ сарын 9-ний билэгт сайн өдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, БСУГ-ын дарга Л.Байгалмаа, 1-р цэцэрлэгийн эрхлэгч Ж .Чулуунцэцэг, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, ЗДТГ-ын дарга Б.Сарангэрэл нар оролцлоо.

Ирэх жилүүдэд Баруун-Урт суманд тохилог цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөж буй гэдгээ аймгийн Засаг дарга хэлж байв. Цэцэрлэгийн тохижилтод 10 сая төгрөг шийдэж өгөхөөр болсон юм. Шинэ цэцэрлэгийн байртай болсоноор 8 бүлэгт 200-250 орчим хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай болжээ. Цэцэрлэгийн тохижилтод зориулж БШУЯ-наас 56 сая төгрөгийн эд материал, тоглоом наадгайн дэмжлэг үзүүлжээ. Аймаг орон нутгийн зүгээс камержуулалтын асуудлыг шийдэж өгсөн байна. Эцэг эхийн зөвлөлөөс 16 сая төгргийн дэмжлэг үзүүлж, анги танхимыг тохижуулжээ.