
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын 2-р сургуулийн урлаг заалны өргөтгөлийн барилга 2021 онд суурь болон угсралтын ажил хийгдэж, энэ онд барилгын ажил бүрэн баригдаж дуусч ашиглалтад орлоо.
Урлаг танхимын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа оролцож хэлсэн үгэндээ : 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтад Боловсрол, Эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж буйг тодотгов.
Аймаг, орон нутгийн удирдлагууд хамтран багш нарыг компьютержүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолж байлаа.
Тус сургуулийн удирдлага 2013 оноос хойш урлагийн танхимтай болох асуудлыг холбогдох яам, агентлагт хүргүүлж байжээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар 2020 онд урлагийн танхимын санхүүжилтийг улсын төсөвт суулгахад дэмжлэг үзүүлсэн байна.