Зорилго: Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан дунд хугацааны төлөвлөгөөний дагуу аймгийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалт
Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох өнөөдрийн сургалтанд Жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол банкны /Олон нийтийн санхүүгийн боловсролын төв/ Зээлийн батлан даалтын сан сургагч багш нар оролцож дараахь мэдээллийг өгсөн.
- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулалтын материал хүлээн авах тухай
- Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын танилцуулга
- Зээлийн батлан даалтын сангаас хэрэгжүүлж буй бодлого, төсөл үйл ажиллагаа
- Финтек ба кривтовалют, харилцааны ур чадвар, хувь хүний санхүү, цахим худалдааны талаар
Тус сургалтанд нийт 42 жижиг дунд бизнес эрхлэгчид оролцсон.