САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БУЛГИЙН ЭХИЙГ ХАМГААЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

2022 оноос эхлэн АДАПТ төсөл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн хэмжээнд булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хэрэгжүүлж байна.
2025 онд Асгат, Халзан, Онгон, Эрдэнэцагаан, Уулбаян, Баяндэлгэр, Сүхбаатар, Түвшинширээ, Наран гэсэн 9 суманд 10 булгийн эхийг байгаль орчинд ээлтэй, хөрсөнд шон зоохгүй, мал шөргөөх боломжгүй налуу технологоор хашиж хамгааллаа.
✅ Нийт төсөв: 185,0 сая төгрөг
• АДАПТ төсөл – 70%
• Орон нутгийн төсөв, БХНСАХЗ – 30%
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авах ажлыг зохион байгуулж, 10 булгийн хашаанаас 9-ийг бүрэн хүлээн аваад байна. Харин Сүхбаатар сумын булгийн хашаа үерт автаж эвдэрсэн тул гүйцэтгэгч компаниар засварлуулсны дараа комисс дахин ажиллах юм.
Хашаа хамгаалалтыг тухайн сумын өмчлөлд шилжүүлж, ойр орчмын малчид хамтран хамгаалж, эвдрэл гэмтэл гарвал сум орон нутагтаа мэдэгдэн хамтран ажиллахыг уриалж байна.
Булгийн эхийг хашиж хамгаалснаар:
• Усны ундарга сэргэнэ
• Мал, зэрлэг амьтад ундаалах боломж бүрдэнэ
• Чухал экосистем хамгаалагдана.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ