САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“БУУРЧ ЦОМ”-2023 ТЭМЦЭЭНД 150 ГАРУЙ ТОГООЧ, ЗӨӨГЧ ОРОЛЦЛОО

“Зүүн болон говийн бүсийн Аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан” “Буурч цом”-2023 тэмцээн Баруун-Урт хотноо эхэллээ. Тус уралдаанд Сүхбаатар, Хэнтий Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 7 аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуучлал, амралт сувиллын газрын нийт 150 гаруй тогооч зөөгч, төрийн болон төрийн бус байгууллагын 50 гаруй , нийт 200 хүн оролцож байна.
Сүхбаатар аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тодорхой ахиц гарч, тогооч нар олон улс болон улс, бүсийн арга хэмжээнд идэвхийлэн оролцож, олон улсын уралдааны шагналт байр эзэлсэн 2, улсын аварга тогооч 4, Монгол улсын мастер тогооч 1 төрөн гарсан байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ