САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БШУЯ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАНГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАА

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байна. 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн онцлог, тулгамдсан асуудлыг хэрхэн даван туулсан талаар, 2023 оны хичээлийн жилийн онцлог ,УИХ дээр хэлэлцэгдэж буй Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар болон Сүхбаатар аймгийн Боловсролын салбарын өмнө тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Боловсролын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж яваа зарим багш нарыг МУЗГ-ын шагнал болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа. Мөн Баруун Урт сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Агиймаад ШУТИС-ын урилга, нэг жилийн сургалтын төлбөрийг шийдвэрлэн цуврал зураг зуруулах захиалга өглөө

Мөн МСҮТ, БАРУУН-УРТ СУМЫН 2-Р БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ болон БАРУУН-УРТ СУМЫН 7-р ЦЭЦЭРЛЭГИЙН үйл ажиллагаатай танилцаж зарим асуудлыг шийдвэрлэв.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ