САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭН ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР АЙМАГТ АЙЛЧЛАВ

.БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын төлөөллийг Аймгийн Засаг дарга М.Идэрбат болон орон нутгийн удирдлагууд хүлээн авч, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулав.
 Уулзалтаар Ерөнхий консул Кэ Юушэн Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, Ерөнхий консулын газар болон Сүхбаатар аймгийн харилцаа хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, хөгжилд түлхэц болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэх талаар уулзалт хэлэлцээр амжилттай боллоо.
Аймгийн Засаг дарга М. Идэрбат Боловсрол, Эрүүл мэндийн салбар
Хүүхэд залуучуудад болон төрийн албан хаагчдийг БНХАУ-ын соёлтой танилцах боломжийг олгож хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Энэ удаагийн уулзалтаар
Өвөлжилтийн улмаас малгүй болсон өрхөд хонины тусламж үзүүллээ.
 “Тэр бум мод” хөтөлбөрийн хүрээнд аймгийн удирдлагуудын хамт мод тарьж, услах ажил хийгдэв.
Сүхбаатар аймгийн хөгжилд түлхэц болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэх талаар уулзалт хэлэлцээр амжилттай боллоо.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ