
Төслийн хувьд
Монгол үндэсний болон Монгол туургатны эв нэгдлийг цогцлоох уламжлалт өв соёл тэр дундаа монгол үндэсний бөхийн дархлааг бэхжүүлэх сурталчлан таниулах, нийгмийн хөгжил дэхь залуусын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг улсын болон олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилготой. Төслийн үндсэн үйл ажиллагаа нь төсөлд сонгогдсон залуу гэр бүлд Бүрэн Монгол Брэндийн иж бүрэн Монгол гэр, тавилгын хамт өгөх юм.
Тухайн өрхийн амжиргааг дээшлүүлэх , байнгын орлогын эх үүсвэртэй болгох гол зорилготой.
Сүхбаатар аймгаас тус төсөлд Баруун-Урт сумын 6-р багийн хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Болдбаатар сонгогдсон байна. Иж бүрэн гэрээ энэ сарын 13-нд гардуулж өгөх юм байна.
